Дарьсүрэнгийн Амарсанаа нь үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг сайжруулах чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай хараат бус шинжээч билээ. Тэрээр Монгол Улсаас НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлын эсрэг хороонд 2027-2030 онд ажиллахаар нэр дэвшиж байна. Ингээд түүний ажил мэргэжлийн туршлагыг та бүхэнтэй хуваалцаж байна.
Сүүлийн арван жилд, Д.Амарсанаа ахмад настны хүний эрхийг хангах дэлхийн кампанит ажилд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Монгол Улс, болон бүс нутгийн эмэтгэйчүүдийн сүлжээ холбогдож хөдөлгөн өрнүүлж бэхжүүлэхээр ажиллаж байна.

Хүний эрх ба хөгжил төв, Эмэгтэйчүүдийн мэдээлэл судалгааны төв зэрэг төрийн бус байгууллагуудаас хүний эрхийн мэргэжлийн гараагаа эхэлсэн тэрбээр Тайландын Хаант Улсын Чиангмай дахь бүс нутгийн төрийн бус байгууллага болох Эмэгтэйчүүд, Хууль ба Хөгжил Ази, Номхон далайн Форум, НҮБ-ын Эмэгтэчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн оффист Хүний эрхийн мэргэжилтэнээр тус тус ажилласан туршлагатай бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад жендерийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажилласан.

Тэрээр ИБУИНХУ-ын Эссексийн их сургуулийн Хүний эрхийн онол, практикийн магистр, Украины Одесса хотын үндэсний их сургуулийн Биологийн шинжлэх ухааны магистрийн зэрэгтэй.
Мөн өргөн хүрээний жендэрийн асуудлууд дээр ажилласан бөгөөд тогтвортой хөгжил, хууль эрх зүй болон бодлогын шинэчлэлд жендэрийн тэгш байдлыг хангахад голлон анхаарч ажиллаж ба эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, эмэгтэйчүүдийг эдийн засан болон улс төрийн чиглэлээр дэмжиж, эмэгтэйчүүд, энх тайван болон аюулгүй байдлын зорилтот хүрэх үйл ажиллагаанд анхаарч ирсэн.