Подкастын хөтлөгч, А.Амартүвшин
Зөөлөн дуу хоолойтой, дөлгөөн харцтай, инээмсэглэсэн, эелдэг харилцаатай гэж энэ удаагийн дугаарын зочныг хэлье. Энхжаргал эгч хүний төлөө, ялангуяа хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг билээ. Тэр сайхан ирээдүйг бий болгохын төлөө нийгмийг алсаас зураглаж чаддаг нэгэн. Тиймээс ч энэ удаа түүнтэй “Асрахуйн эдийн засаг” сэдвээр ярилцлаа.
Товчхондоо бол асран халамжлах ажлуудын тухай юм. Хэн нэгнийг асран халамжлах, халамжлуулах ажил хүн хорвоод мэндлэх тэр цагаас эхэлдэг. Энэ ажлыг охид, ээжүүд хамгийн ихээр хийж байна. Өөрөөр хэлбэл, Асрахуйн эдийн засгийн гол үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийн нуруунд тохогдож байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг бий болгох суурь шалтгаан болж байна. Подкастаас та бүхэн дэлгэрүүлэн сонсоорой. Түүний зөөлөн “дуу хоолой” охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тод өнгө билээ.

Түүний зөөлөн "дуу хоолой" охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тод өнгө
Notice: Please be respectful of others’ rights and dignity when commenting. The admin reserves the right to remove comments that violate our community guidelines.