Хүмүүс
Хятадын зургийн Гүнби аргаар уран бүтээлээ туурвиж буй залуу зураач Цэгмидийн Соёлмааг та бүхэнтэй уулзуулж байна. Ц.Соёлмаа нь Дүрслэх Урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангид 2005-2006 онд суралцаж байсан бөгөөд БНХАУ-ын Урлагийн төв академид хятад үндэсний зургаар бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.

Амьдралд сөхөрмөөр мөч олон. Тэр сөхөрмөөр, бүдэрч унасан газраа удаан хэвтмээр мөчүүдэд бидэнд босох, урагш алхах хүч хэрэгтэй болдог. Тэр хүчийг би хувьдаа гэрэл гэгээ гэж нэрлэнэ. Гэрэл гэгээг олж харах, мэдрэх, сайханд итгэхийн тулд өөртөө дүрслэн, заримдаа түүнийг дотроосоо асаах хэрэгцээ чамин даашинзнаас илүү их дээ, үнэндээ.

… Одоогоос хорин жилийн өмнө төсөөлж л чадах, таамаглаж үл зүрхэлсэн зүйлс өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон эрин үед бид амьдарч буй.
1925 онд “Бүсгүйчүүдийн санал” хэмээх сэтгүүл хэвлэгдсэнээр Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн түүх эхэлжээ. СУИС-ийн Кино Телевиз Медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Цэнд эмэгтэйчүүдийн хэвлэлийн 1925-2022 оныг хүртэлх түүхэн хөгжлийг судалж, “Жендэр ба сэтгүүл зүй” номоо хэвлүүлсэн байна. Энэхүү номыг уншаад бид Room24.mn сайтаа нээхээр сэтгэл шулуудсан юм. Тиймээс ийм нүсэр хэмжээний судалгаа хийж, бидэнд олон жил ярьсан мөрөөдлөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд урам зориг, түлхэц өгсөн Д.Цэнд багшийг Өрөөний анхны зочноор урьж ярилцлаа. Энэ жил Монгол Улсад эмэгтэйчүүдийн хэвлэл үүсээд 100 жил болж байгаа түүхэн цаг үе ч тохиож байна.

Үл ялиг, нухацтай, эсвэл том, бага гэдгээр нь ялгаж салгаад хойш нь тавьж болдоггүй асуудлууд бол хүний эрх” гэсэн түүний үг санаанаас үл гарна. Их хотын хөл хөдөлгөөн сааруу, хаварт эртийн нарлаг өдрүүдийн нэгэнд хүний эрхийн төлөөх үйлст зүтгэж яваа, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТТБ-ын үүсгэн байгуулагчдын нэг, захирал А.Анударьтай уулзсан нь энэ.