Булан
Таван сарын турш редакцын инновац, бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.
Тэгвэл зохион байгуулагч улсын хувьд Монголд ирэх боломжуудын талаар онцолж байна.
Энэ хуралд Конвенцыг соёрхон баталсан 197 гишүүн улс оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хамтран ажиллах чиглэл, бодлого, арга хэмжээг хэлэлцэж шийдвэрлэдэг.
Жил бүрийн 10 дугаар сарын 11-нд тэмдэглэдэг "ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР" нь дэлхий даяарх охид, тэдний дуу хоолой, манлайллыг өргөжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулагддаг чухал өдөр юм. Энэ өдрийн хүрээнд “BECAUSE I AM A GIRL” чуулганыг Монголын сайн дурынхны төвийн санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Жендэр судлал”-ын магистр хөтөлбөрийн 10 магистрантад Азийн сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
АНУ-ын Мэрилэнд муж дахь “Монгол Эрдэм” сургуулийн сурагчид, эцэг эхчүүд өнгөрсөн Бямба гарагт төрийн дууллаа дуулж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Монгол дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлэх бяцхан үр хүүхдүүдээ харан өхөөрдөх, баярлах, бахархах эцэг эхчүүд. Энэ бол монгол хэл, соёлоо сурах хүүхдүүдийн сургуулиас гадна Мэриланд муж дахь монголчууд Бямба гараг бүрийг тэсэн ядан хүлээж, нэг дор цуглаж, монголоороо ярьж хөөрч, цагийг сайхан өнгөрөөх орон зай ажээ.
“Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” (IDUAI) нь жил бүрийн 9-р сарын 28-нд тохиодог. Энэ өдрийг угтан дэлхийн олон улсад мэдээллийн хүртээмж, ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна.
Оюутан, суралцагч бүрийн нарийн хэрэгцээг хангаж чадсан, хүн төвтэй сургалтын орчин хамгаас чухал юм. Тодруулбал, харааны бэрхшээлтэй суралцагч завсарлагааны богино хугацаанд нэг хичээлээс нөгөө хичээл рүү суухдаа шатаар дээш, доош буухад удаан явна. Мөн яарч сандран явахдаа унаж, бэртэх ч эрсдэлтэй. Энэ үед түүний ялгаатай байдлыг багш ойлгон, хүлээн авах нь хүний эрх төвтэй сургалтын арга барилын нэг хэсэг. Үүнд, саажилтаас шалтгаалан удаан бичдэг, уншиж биш сонсож бүх шалгалтын тестийг ажилдаг оюутны хэрэгцээнд тохируулж шалгалтын цагийг сунгаж өгөх зэрэг багтдаг. Тиймээс энэ талаар “Гэрэлт цох байшин” ТББ -ын захирал, Нөхөн сэргээлтийн итгэмжлэгдсэн зөвлөх Б.Оюунтөгстэй ярилцлаа. Учир нь МУИС-тай хамтран “Тохируулга” үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.
“Бөөлхөний зүүдний найзууд”, “Барилгачин Бөөлхөн”, “Цэцэрлэгт юу болдог вэ?”, “Дуусдаггүй худалч ном” зэрэг нийт 10 гаруй зурагт номыг бүтээсэн хүүхдийн номын зохиолч Б.Энхжаргалтай ярилцлаа. Тэрээр нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд номоороо дамжуулан хүүхдүүдэд хүний эрх, ялгаатай байдлын тухай насанд нь тохирсон ойлголт, мэдлэгийг өгөхийг зорьдог.
Дэлхийн хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд хэвлэл мэдээллээр гарч буй хүмүүсийн ердөө 26 хувийг л бий болгож байна. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан энэхүү судалгааны үр дүнгийн талаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага мэдээлэхдээ “Энэ бол зөвхөн мэдээний асуудал биш. Энэ бол жендэрийн эрх тэгш байдал, ардчилал, эмэгтэй хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай ойлголт” гэжээ.
Манай улсад 1100 гаруй байгаль хамгаалагч ажилладаг. Үүнээс 82,8 хувь нь эрэгтэй, 17,2 хувь буюу 108 эмэгтэй байгаль хамгаалагч байдаг.
Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр 2025-2026 оны хичээлийн шинэ жилд Голден Компасс Трейнинг Англи хэлний сургалтын төв нь IDP IELTS шалгалтын төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Голден Компасс Трейнинг нь IELTS-ийн шалгалтад бүртгэх албан эрхтэй болж байна.
Дэлхий дахинаа бичил бизнес эрхлэгчдийн үнэмлэхүй олонхыг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч томрох тусам тэдний орон зай хумигдаж байна. Тухайлбал, Fortune 500 компанийн 52 нь буюу 10 орчим хувь нь л эмэгтэй гүйцэтгэх захиралтай. Монголд ч энэ хандлагыг ажиглаж болно. Топ 100 аж ахуйн нэгжийн 24 нь л эмэгтэй удирдлагатай байгааг МҮХАҮТ-ын судалгаа харуулж байв. Тэгвэл яаж бичилээс жижиг дунд, тэндээсээ топ руу өгсөх замыг нээх вэ?
“Netflix”-ээр гарч байгаа ихэнх контентоос гадна кино театруудад нээлтээ хийж байгаа бүтээлүүд тодорхой хэмжээнд жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүдийг гол дүрд тавихад анхаарч эхэлснийг ажиглах боломжтой.
Сумын төвд гэр бүлийн хүчирхийлэл элбэг. “Тэр эхнэрээ зодсон гэнэ лээ” гэх яриа бараг л цаг уурын мэдээ мэт жирийн сонсогдоно. Хэн ч гайхахгүй. Хохирогчид ч цагдаад мэдэгдэх нь ховор.
Англи, Америк, Австрали зэрэг боловсролыг экспортлогч оронд суралцах сайхан. Сургалтын тэтгэлэгт шалгарчихвал мэдээж бүр ч сайхан. Энэ бодол “Англид суралцсан тэмдэглэл” номыг уншмагц толгойд буусан юм. Суралцах шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тэтгэлэгт хэрхэн бэлдэж, амжилттай суралцсан know-how-г энэ номд багтсан. Учир нь номын зохиогч Их Британийн Бристолын их сургуульд Тэгш бус боловсролын магистрт Чевенингийн тэтгэлгээр суралцсан билээ. Ингээд уншигчийн хувьд өөрт чухал санагдсан гурван санааг та бүхэнтэй хуваалцъя
Ширээн дээрх хоолтой аяга, угаагаагүй сав суулга, индүүдээгүй хувцаснууд. Энэ бүгд бүгдээрээ ганцхан өөр лүү чинь хараад “Намайг авраач” гээд байгаа юм шиг нүдээр бид эргэн тойрноо төсөөлдөг. Гэрт байгаа, хажууд байгаа хүмүүсийн хэнд ч “хаяглаагүй” энэ мэдрэмжийг зөвхөн өөртөө өлгөж аваад энэ насны хамаг мөрөөдлөө хогийн сав руу чулуудчихдаг.
Таны дотоод дуу хоолой минималист байхыг хүсч буй бол эхлүүлэх анхны алхамаа зоригтой хийгээрэй.
Өндөр боловсролтой оюутнуудын 70 гаруй хувийг охид бүрдүүлж байгаа нь эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, бүр цаашлаад Засгийн газарт эмэгтэйчүүдийн оролцоо өргөжиж, эрх тэгш нийгмийг бүтээх найдвар төрүүлж байна