“Хүний эрх хамгаалагч-Нийгмийн ажилтан” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Хүний эрх хамгаалагч-Нийгмийн ажилтан” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Эмнести Интернэшнл, Цогц хөгжлийн үндэсний төв хамтран “Хүний эрх хамгаалагч – Нийгмийн ажилтан” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С. Дондов нээн, Хүний эрх хамгаалагчийн механизмыг танилцуулж, нийгмийн ажилтнуудын эрхийг хамгаалах ач холбогдлын талаар онцлон тэмдэглэв. 

Хэлэлцүүлэгт төв болон орон нутгийн төрийн байгууллагын нийгмийн ажилтнууд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, нийгмийн ажилтнуудад тулгарч буй бэрхшээл, хүний эрхийн хамгааллын орчныг сайжруулах боломж, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болов. 

Түүнчлэн орон нутгаас оролцсон 42 нийгмийн ажилтан Хүний эрхийн Үндэсний Комисс болон Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаатай танилцаж, арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.