Урамшуулал
-
Урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллавал дээрх үнийн саналаас 10% хөнгөлнө;
-
Нээлтийн урамшуулал 10% 2025 оны аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ;
-
“Өрөөг дэмжигч”, “Түлхүүр эзэмшигч” гишүүд зарын буланд таван удаа үнэ төлбөргүй мэдээлэл байршуулах эрхтэй бөгөөд зар, сурталчилгаа байршуулахад мөн 10% хөнгөлөлт эдэлнэ.
Ивээн тэтгэгч
Зорилго нэгтэй байвал Room24.mn-ий тодорхой контент, булан, цуврал контентыг ивээн тэтгэж, бидний ажлыг дэмжих боломжтой. Ивээн тэтгэлэг гэдэгт тухайн контентыг бүтээх өртгийг ойлгох бөгөөд агуулга, хэлбэрээс шалтгаалж тодорхойлно.
Бид ивээн тэтгэгчийг ил тод зарлах бөгөөд зөвхөн тухайн контентын зорилго, хэлбэрийг л хамтран шийдвэрлэнэ. Харин тухайн контентыг бүтээх ажлыг Room24.mn-ий мэргэжлийн сэтгүүлчид хараат бусаар, бие даан хийх юм.
Та бидний ажлыг ивээн тэтгэхийг хүсвэл info@room24.mn, эсвэл amartuvshin@room24.mn хаягаар холбоо бариарай. Бид 48 цагийн дотор хариу өгөх болно.
Ил тод байдал
Ивээн тэтгэгчид, зар, сурталчилгаа олгогчид бидний сэтгүүл зүйд нөлөө үзүүлдэггүй. Төлбөртэй контент, хаалтын гэрээ гэх ойлголт Room24.mn сайтын хувьд байх боломжгүй. Бидний түүх өгүүлэх арга барил, контент боловсруулах явцад хэн ч хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд Room24-ийн хамт олон гишүүдийнхээ санал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлдэг.