Хамтран ажиллах
Room24.mn эмэгтэйчүүдийг баримттай, хэрэгцээтэй мэдээлэл, үйлчилгээгээр хангаж, ардчилалд тэгш оролцох боломжийг нь нэмэгдүүлэх эрхэм зорилготой. Бид зорилго, үнэт зүйл нэгтэй байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны чиглэл:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд
Room24.mn хүний эрхийг дээдэлсэн, эрх тэгш, ардчилсан нийгмийг бүрдүүлэх түүхийг эмэгтэйчүүдийн туршлага, үзэл бодлыг хүргэх замаар бичиж байна. Тиймээс бид өдөр тутмын үйл явдлыг мэдээлэх, сурвалжлах, зар сурталчилгааны зах зээлд бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай өрсөлдөхгүй. Үнэндээ бид төлөөллийн, нөлөөллийн сэтгүүл зүйн цоо шинэ хэлбэрийг эхлүүлж байна. Манай хамт олон жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй олон жил ажилласан туршлагатай. Энэ бүхэн амаргүй ажил болохыг бид мэднэ. Иймд, жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй редакцуудтай бид дараах байдлаар хамтран ажиллана.
-
Room24.mn бүтээлүүд болон гэрэл зургийг чөлөөтэй ашиглах боломжтой. Гагцхүү Room24.mn гэж эх сурвалжийг, мэдээллийн сайт болон сошиал медиа орчинд тухайн бүтээл, гэрэл зургийн линкийг заавал зааж өгөхийг анхаарна уу.
-
Хамтран ажилладаг хүний эрхийн мэдрэмжтэй редакцуудынхаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сэтгүүл зүйн бүтээлүүдийг Room24.mn мэдээллийн сайт, пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх, сурталчлах.
-
Жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй, хамтран ажиллагч редакцуудаа Room24.mn платформ дээрээ “Зорилго нэгтэй редакц” буландаа онцлон гаргана.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд
Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, активистуудын ачаар бид өнөөдөр өдий зэрэгтээ амьдарч байгаа билээ. Гэхдээ урагшлах зам урт байна. Иймд, зорилго, үнэт зүйл нэгтэй ТББ-уудын үйл ажиллагааг олон нийтэд таниулахад үргэлж анхаарч ажиллана.
Олон улсын байгууллагууд
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүхий л талын нийгмийн оролцоог дэмжиж ажилладаг олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллана. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт хийх, нөлөөллийн аян өрнүүлэхээс эхлээд контент гаргах хүртэл хамтран ажиллах өргөн сонголтыг бид санал болгоно.
Бусад байгууллага, хувь хүн
Зорилго нэгт бусад байгууллага, хувь хүнтэй ч бид хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхдээ үргэлж нээлттэй байна.
Та бүхэн хамтран ажиллах сонирхлоо info@room24.mn хаягаар илэрхийлэх, эсвэл манай хамтын ажиллагаа хариуцсан захирал А.Амартүвшинтэй amartuvshin@room24.mn хаягаар холбогдох боломжтой.
Хамтран ажиллах зарчим
-
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө
-
Хамтын ажиллагааны ил тод байдал
-
Хоёр талын идэвхтэй, тэгш оролцоо