Дэмжих

Room24 нь гишүүнчлэл, хандив, зар сурталчилгаа болон сургалт, зөвлөх үйлчилгээний хослолоор санхүүждэг.

Гишүүд, хандивлагч, ивээн тэтгэгчийг мэдээ, нийтлэлд дурдсан тохиолдолд тухайн бүтээлд тодотгон бичнэ.

Хандивлагчид, ивээн тэтгэгчид, зар, сурталчилгаа олгогчид бидний сэтгүүл зүйд нөлөө үзүүлдэггүй. Төлбөртэй контент, хаалтын гэрээ гэх ойлголт Room24.mn сайтын хувьд байх боломжгүй. Бидний түүх өгүүлэх арга барил, контент боловсруулах явцад хэн ч хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд Room24-ийн хамт олон гишүүдийнхээ санал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлдэг.

Биднийг дэмжих олон төрлийн хувилбар бий. Үүнд:

Санхүүгийн хандив өгөх

Та өрөөний үйл ажиллагааг дэмжиж хэдэн ч төгрөгийн хандив өгөх боломжтой. Таван саяас дээш төгрөгийн хандив өгсөн дэмжигчийг бид мэдээллийн сайт дээрээ нэрийг нь тухайн жилдээ гаргаж талархал илэрхийлэх бөгөөд “Түлхүүр эзэмшигч” гишүүний эрхээр хангана.

Оюуны хандив өгөх

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, өсөн дэвжих, сайн сайхан амьдрахад хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөө өгөх байдлаар бидний үйл ажиллагааг дэмжиж, оюуны дуусашгүй хандив өгөх боломжтой. Таваас дээш контентоор дэмжсэн оюуны хандивлагчийн нэрийг тухайн жилдээ гаргаж талархал илэрхийлэх бөгөөд “Түлхүүр эзэмшигч” гишүүний эрхээр хангана.

Оюуны хандив өгөх бол энд дарж мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай 48 цагийн дотор холбоо барих болно.

Сайн дурын ажил хийх

Та бидний үйл ажиллагааг өөрийн хамгийн сайн чадах зүйлээр дэмжих боломжтой.

Сайн дурын ажил хийх бол энд дарж мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай 48 цагийн дотор холбоо барих болно.

Бүтээлийг түгээх

Бидний контентыг олон нийтийн сүлжээгээр түгээж дэмжээрэй.