Боловсрол түгээе

Өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Жендэр судлал”-ын магистр хөтөлбөрийн 10 магистрантад Азийн сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

  ·  2025-10-13
Жендэр судлалын магистрын хөтөлбөрийн магистрантуудад тэтгэлэг гардууллаа

АНУ-ын Мэрилэнд муж дахь “Монгол Эрдэм” сургуулийн сурагчид, эцэг эхчүүд өнгөрсөн Бямба гарагт төрийн дууллаа дуулж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Монгол дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлэх бяцхан үр хүүхдүүдээ харан өхөөрдөх, баярлах, бахархах эцэг эхчүүд. Энэ бол монгол хэл, соёлоо сурах хүүхдүүдийн сургуулиас гадна Мэриланд муж дахь монголчууд Бямба гараг бүрийг тэсэн ядан хүлээж, нэг дор цуглаж, монголоороо ярьж хөөрч, цагийг сайхан өнгөрөөх орон зай ажээ.

  ·  2025-10-07
Хэл соёлоо өвлүүлэх хичээл зүтгэлийн шинэ жил

“Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” (IDUAI) нь жил бүрийн 9-р сарын 28-нд тохиодог. Энэ өдрийг угтан дэлхийн олон улсад мэдээллийн хүртээмж, ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна.

  ·  2025-09-29
“Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр 10 дах жилдээ тохиож байна

Оюутан, суралцагч бүрийн нарийн хэрэгцээг хангаж чадсан, хүн төвтэй  сургалтын орчин хамгаас чухал юм. Тодруулбал, харааны бэрхшээлтэй суралцагч завсарлагааны богино хугацаанд нэг хичээлээс нөгөө хичээл рүү суухдаа шатаар дээш, доош буухад удаан явна. Мөн яарч сандран явахдаа унаж, бэртэх ч эрсдэлтэй. Энэ үед түүний ялгаатай байдлыг багш ойлгон, хүлээн авах нь хүний эрх төвтэй сургалтын арга барилын нэг хэсэг. Үүнд, саажилтаас шалтгаалан удаан бичдэг, уншиж биш сонсож бүх шалгалтын тестийг ажилдаг оюутны хэрэгцээнд тохируулж шалгалтын цагийг сунгаж өгөх зэрэг багтдаг.  Тиймээс энэ талаар “Гэрэлт цох байшин” ТББ -ын захирал, Нөхөн сэргээлтийн итгэмжлэгдсэн зөвлөх Б.Оюунтөгстэй ярилцлаа. Учир нь МУИС-тай хамтран “Тохируулга” үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.

  ·  2025-09-18
Б.Оюунтөгс: Тохируулга үйлчилгээ бол бие даан, сайхан амьдрахын төлөөх дэмжлэг

“Бөөлхөний зүүдний найзууд”, “Барилгачин Бөөлхөн”, “Цэцэрлэгт юу болдог вэ?”, “Дуусдаггүй худалч ном” зэрэг нийт 10 гаруй зурагт номыг бүтээсэн хүүхдийн номын зохиолч Б.Энхжаргалтай ярилцлаа. Тэрээр нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд номоороо дамжуулан хүүхдүүдэд хүний эрх, ялгаатай байдлын тухай насанд нь тохирсон ойлголт, мэдлэгийг өгөхийг зорьдог. 

  ·  2025-09-12
 Б.Энхжаргал: НОМЫН УНШЛАГА БОЛ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН АЖИЛ

Англи, Америк, Австрали зэрэг боловсролыг экспортлогч оронд суралцах сайхан. Сургалтын тэтгэлэгт шалгарчихвал мэдээж бүр ч сайхан. Энэ бодол “Англид суралцсан тэмдэглэл” номыг уншмагц толгойд буусан юм. Суралцах шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тэтгэлэгт хэрхэн бэлдэж, амжилттай суралцсан know-how-г энэ номд багтсан. Учир нь номын зохиогч Их Британийн Бристолын их сургуульд Тэгш бус боловсролын магистрт Чевенингийн тэтгэлгээр суралцсан билээ. Ингээд уншигчийн хувьд өөрт чухал санагдсан гурван санааг та бүхэнтэй хуваалцъя

  ·  2025-07-02
Тэтгэлэг хүртэх сайхан: Гэвч хаанаас эхлэх вэ

Оюутны ширээнээ 1-2-р курсдээ тухайн мэргэжлийнхээ ерөнхий эрдмийг үзээд, 3-р курсээсээ эхлэн мэргэшдэг тогтолцоо хүчээ авсан байна. Энэ бол өсвөр насныхныг яг одоо хэн болохоо шийд, цаг хугацаа чамайг хүлээхгүй гэдгийг сануулж буй нэгэн дохио билээ.

  ·  2025-05-21