Дорлигийн Номин-Эрдэнэ

Дорлигийн Номин-Эрдэнэ

Би 2023 онд Монгол улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Гэвч тоо томъёоноос илүүтэй үг үсгэнд татагдаж, бичих хүсэл мөрөөдлөө даган нийгмийн чухал сэдвүүдийг олон нийтэд хүргэхийг хүсдэг байсан. Саяхан болсон “Огцрох амархан” жагсаалд 22 хоног оролцохдоо анзаарсан, эмзэглэсэн хамгийн том зүйл гэвэл мэдээллийн тэгш бус байдал. Монгол Улсад хэдийгээр олон сэтгүүлч, нийтлэлч байдаг ч шударга ёс, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээхэд миний дуу хоолой ч бас хэрэгтэй юм байна, дутах юм байна гэдгийг мэдэрсэн болохоор нийтлэлч болох шийдвэр гаргалаа. Нийгэмд түгээх шаардлагатай ч хангалттай хэмжээнд яригддаггүй олон сэдэв, асуудлууд байна. Тийм учраас би эдийн засагч, нийгмийн хариуцлагатай гишүүн, эмэгтэй хүнийхээ үүднээс шударга ёс, жендэрийн эрх тэгш байдал, улс төр, нийгэм эдийн засгийн талаар идэвхтэй бичиж, эерэг өөрчлөлт, дуу хоолойг түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Эдийн засагчаар сурч, ажилласан мэдлэг маань нийгэм эдийн засаг, зах зээлийн талаар ойлголт өгсөн ба энэ давуу талаа бичгийн ур чадвартайгаа хослуулан уншигчдад рационал, баримттай мэдээллийг хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.