Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хятадын зургийн Гүнби аргаар уран бүтээлээ туурвиж буй залуу зураач Цэгмидийн Соёлмааг та бүхэнтэй уулзуулж байна. Ц.Соёлмаа нь Дүрслэх Урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангид 2005-2006 онд суралцаж байсан бөгөөд БНХАУ-ын Урлагийн төв академид хятад үндэсний зургаар бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.
Амьдралд сөхөрмөөр мөч олон. Тэр сөхөрмөөр, бүдэрч унасан газраа удаан хэвтмээр мөчүүдэд бидэнд босох, урагш алхах хүч хэрэгтэй болдог. Тэр хүчийг би хувьдаа гэрэл гэгээ гэж нэрлэнэ. Гэрэл гэгээг олж харах, мэдрэх, сайханд итгэхийн тулд өөртөө дүрслэн, заримдаа түүнийг дотроосоо асаах хэрэгцээ чамин даашинзнаас илүү их дээ, үнэндээ.
… Одоогоос хорин жилийн өмнө төсөөлж л чадах, таамаглаж үл зүрхэлсэн зүйлс өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон эрин үед бид амьдарч буй.
1925 онд “Бүсгүйчүүдийн санал” хэмээх сэтгүүл хэвлэгдсэнээр Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн түүх эхэлжээ. СУИС-ийн Кино Телевиз Медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Цэнд эмэгтэйчүүдийн хэвлэлийн 1925-2022 оныг хүртэлх түүхэн хөгжлийг судалж, “Жендэр ба сэтгүүл зүй” номоо хэвлүүлсэн байна. Энэхүү номыг уншаад бид Room24.mn сайтаа нээхээр сэтгэл шулуудсан юм. Тиймээс ийм нүсэр хэмжээний судалгаа хийж, бидэнд олон жил ярьсан мөрөөдлөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд урам зориг, түлхэц өгсөн Д.Цэнд багшийг Өрөөний анхны зочноор урьж ярилцлаа. Энэ жил Монгол Улсад эмэгтэйчүүдийн хэвлэл үүсээд 100 жил болж байгаа түүхэн цаг үе ч тохиож байна.
Монгол Улсын Парламентад түүхэнд анх удаа таван намын төлөөлөл 32 эмэгтэй сууж, дөрвөн гишүүн тутмын нэгийг бүрдүүлээд бүтэн жилийн нүүр үзэх гэж байна. 2024 оны сонгуулиар УИХ-ын танхимд мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн орж ирсэн. Насны хувьд хамгийн залуу Gen Z үеийн төлөөлөл С.Цэнгүүнээс эхлээд парламентын гишүүдийн 17 гаруй хувийг 40-өөс доош насныхан эзлэх болсон. Ийнхүү 126 гишүүнтэй Монголын анхны парламент урд өмнө байгаагүйгээр нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллийг багтаажээ. Гэхдээ тэдний дуу хоолой чуулганы танхимд жинтэй бууж чадаж байна уу? Тэдний оролцоо, төлөөллийг бодитоор хангаж байгаа гэж үү?
Үл ялиг, нухацтай, эсвэл том, бага гэдгээр нь ялгаж салгаад хойш нь тавьж болдоггүй асуудлууд бол хүний эрх” гэсэн түүний үг санаанаас үл гарна. Их хотын хөл хөдөлгөөн сааруу, хаварт эртийн нарлаг өдрүүдийн нэгэнд хүний эрхийн төлөөх үйлст зүтгэж яваа, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТТБ-ын үүсгэн байгуулагчдын нэг, захирал А.Анударьтай уулзсан нь энэ.
"Өөрчлөлтийн өнцөг"подкаст
"Өөрчлөлтийн өнцөг
Улс төрийн асуудлыг тэнцвэртэй, бас мэдрэмжтэй бичдэг сэтгүүлчдийн нэг бол Уянга юм. Түүний хувьд 10 орчим жил улс төр, нийгмийн асуудлыг тууштай сурвалжилж байна.
Өөрийн гэсэн хатуу дэг жаягтай тийм ертөнцөд нэрээ тунхагласан загвар зохион бүтээгч, “хөндлөнгийн хүн” бол Эли Сааб.