2025 оны 9 дүгээр сарын 12-14-нд Тайвань Улсад зохион байгуулагдах “Цаазаар авах ялын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн Форум ба Залуучуудын уулзалт”-д Монголын Эмнести Интернэшнлийг төлөөлөн оролцох англи хэлтэй идэвхтэн гишүүдийг урьж байна.
Дараах шаардлагыг хангасан хоёр төлөөлөгчийг сонгон шалгаруулна. Үүнд:
МЭИ-ийн Цаазаар авах ялыг халах кампанит ажилд оролцож байсан.
Хэлэлцүүлэгт туршлага хуваалцаж, асуултад хариулах чадвартай.
Англи хэлний ярих, бичих өндөр чадвартай.
Хууль, олон улсын эрх зүйн мэдлэгтэй бол давуу тал
МЭИ-ийн татвараа төлсөн гишүүн байх
2 төлөөлөгчийн нэгийг нь 18-34 хүртэлх настай гишүүнийг сонгоно.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
1. Өөрийн товч намтар (CV)
2. Хүсэлт илэрхийлсэн захидал (захидалдаа дараах зүйлсийг тусгаарай:
– Цаазаар авах ялыг халах кампанит ажилд оролцсон туршлага
– Энэ хуралд оролцох зорилго
– Таныг сонгох шалтгаан)
Материалаа 2025.08.07-ны өдрийн 13:00 цагаас өмнө
amarzaya.g@amnesty.mn хаягаар илгээнэ үү.