Бага наснаасаа нөхөрлөсөн гурван найзын амьдралын түүх, залуу насанд нь тохиолдсон гунигт осол, түүнээс улбаалсан олон жилийн гэмшил, уучлал, хувь заяаны ээдрээтэй замналын тухай өгүүлэх “Алаг намар” уянгын драм албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.

Хүний дотоод сэтгэл, амьдралын үнэ цэн, өнгөрсөн ба ирээдүйн уялдаа холбоог уран сайхны гүн гүнзгий харуулсан энэ бүтээл бүх IPTV болон OTT платформуудаар дамжин үзэгчдэд хүрч буй.

Киноны нээлтийн арга хэмжээ улаан хивсний ёслол, уран бүтээлчдийн уулзалт, хэвлэлийн төлөөлөл болон зочдын оролцоотойгоор ёслол төгөлдөр болж өнгөрсөн байна. Нээлтийн дараагаас эхлэн үзэгчдээс эерэг сэтгэгдэл, өндөр үнэлгээ авч эхэлсэн нь уг бүтээлийн чанар, агуулгыг илтгэж байна.


