Роберт Хаасын

Роберт Хаасын "Тасалдсан бясалгал" түүвэр гарлаа

"Зарим яруу найрагч ертөнцийг тайлбарлах гэж оролдох бол Роберт Хаас "ертөнцийг ажигла" гэх юм. Моддыг, далайн эргийг, хайртай хүнийхээ дэргэд өнгөрөөх энгийн нэг үдшийг, хөгширч буй хүнээс гарах хүүхдэрхүү асуултууд, улс төр хийгээд бидний анзааралгүй өнгөрөөдөг өчүүхэн зүйлс Хаасын хувьд гайхалтай яруу найраг болон тодорно.

Роберт Хаас яруу найргийг "бясалгах гайхалтай арга" хэмээжээ. Өөрөө ч тийм аргаар туурвина. Бясалгал гэж уулын оройд, нам гүм хийдэд суухыг хэлдэггүй аж. Хүүхэд галын өрөөнд аяга хагалж, утасны дуудлагатай зэрэгцэн гудмаар түргэний тэрэг дуут дохиогоо хангинуулан өнгөрнө. Аливааг тайван бодох чөлөө өгөлгүй амьдрал үргэлжид тасалдана. Чухам тэдгээр тасарсан агшин хооронд л бясалгал үргэлжилдэг байх нь.

"Boobooks" хэвлэлийн газрын “boopoems” цувралын тав дахь дэвтэр, Роберт Хаасын шилмэл шүлгүүдийг Нац.Энхбаярын орчуулгаар монгол уншигчдадаа хүргэж байна. Хаасын шүлгүүдэд дэлхийн нөгөө захад суух нэгэн хүний амьдрал бий. Гэвч тэндээс бид өөрсдийн амьдралыг ч олж харж чадна. Учир нь сайн яруу найраг газар орны хил хязгаарыг мэдэхгүй; харин ой дурдатгал, оршихуй, орчихуйн баяр гунигийг таньдгийнх биз ээ. Хаас биднийг юмсын гадаргуугаас цааш харахыг урьж байна." -boobooks

Онлайн захиалгын линк: https://www.nepko.mn/.../robert-haas-tasaldsan-byasalgal

 

Утас: 75339933, 85332255

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.