“Хувьсахуй-Дизайны амьд хэмнэл”-д уусаарай.
Улаанбаатар биенналийн “Хамрах хүрээ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хувьсахуй – Дизайны амьд хэмнэл” нэртэй дизайнеруудын хамтарсан үзэсгэлэн амжилттай толилуулагдаж байна.
Уг үзэсгэлэнд “ARIUNAA SURI” брэндийн үүсгэн байгуулагч, хувцасны дизайнер, куратор С. Ариунаа, график дизайнер, гэрэл зурагчин М. Ганзориг, үйлдвэрлэлийн график дизайнер, “Хязгааргүй Санаа” ХХК-ийн захирал О. Мөнхдөл, текстиль дизайнер, арт директор Мөрөн Далай, зураач, бүтээгдэхүүний дизайнер Г. Маргад, видео график эдитор Б. Өсөхбаяр, мөн “Бажуна” брэндийн үүсгэн байгуулагч, хувцасны дизайнер Б. Батсүх нар хамтран оролцож, Дизайны салбарын олон талт байдлыг нэг орон зайд нэгтгэн харуулснаараа онцлог юм.
Үзэсгэлэн нь хоёр үндсэн хэсгээс бүрдэж буй бөгөөд эхний хэсэгт 6 дизайнерын хамтын бүтээлүүд болох гэрэл зураг, график дизайн, хувцас загвар, бүтээгдэхүүн, хэвлэлийн шийдэл, видео графикийг хослуулсан инстоляц бүхий “Хувьсахуй – METAMORPHOSIS” цогц ажил болон МУГЗ, МУЭ-ийн шагналт, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын энэ цаг үеийн алдартай бүтээл болох “Ухамсар” бүтээлийг “АРИУНАА СҮРИ” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер С.Ариунаа өөрийн өвөрмөц онцлогийг материалын шинж чанартай хослуулсан бүтээл багтжээ.
Хоёр дахь хэсэгт дизайнер Б. Батсүх-ийн “Бясалгалын гэр ба Эсгий урлал” нэртэй орон зайн инстоляц буй бөгөөд оёдолгүй цагаан эсгий хувцсыг өмсөн дотор нь бясалгах боломжтой юм.
Та бүхэн A SPACE урланг зорьж үзэсгэлэнг үзэх боломжтой. 06/20 хүртэл нээлттэй.
🕖 11:00-18:00
📍 A SPACE