Монголын cтартап E-Geree.mn

Монголын cтартап E-Geree.mn "Makers in China" тэмцээний шилдэг гуравт шалгарлаа

БНХАУ-ын Ханжөү хотноо Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн энэ есдүгээр сард боллоо. Тус тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn системийн баг Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг гурван төсөл”-ийн нэгээр шалгарч, цомын эзэн болжээ.

Ингэснээр тус баг ирэх арванхоёрдугаар сард БНХАУ-д болох финалын шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Тэд дараагийн шатандаа ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

Ташрамд, E-Geree.mn нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарсан байсан. 

Энэхүү амжилт нь Монголын стартапууд инновац, технологийн шийдлээрээ бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлэгдэж байгаагийн илрэл бөгөөд үндэсний стартап экосистемийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.