AI for Women 100x100: Ирээдүйг өөрчлөх охид, багш нарын аялал эхэллээ

AI for Women 100x100: Ирээдүйг өөрчлөх охид, багш нарын аялал эхэллээ

Монгол орны өнцөг булан бүрд амьдарч буй охид, эмэгтэй багш нарыг Хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс хоцроохгүйн тулд тэдэнд тэгш боловсролыг олгох, технологийн салбарт манлайлагч болгох зорилготой AI Academy Asia” байгууллагын AI for Women 100x100”н хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийлээ. Уг хөтөлбөрийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх энэ үнэ цэнтэй санаачилгыг бодитоор дэмжиж байна.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь:

  • Эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх,
  • Жендэрийн тэгш бус байдлыг бууруулах,
  • Алслагдсан бүс нутгийн боловсролын хүртээмжийг өргөжүүлэх явдал юм.

Хөтөлбөрт нийт 2000 гаруй хүн бүртгүүлснээс:

  • 100 багш, 100 охин сонгогдон оролцож байна.
  • 44% нь орон нутгаас, 56% нь нийслэлээс шалгарсан.
  • Математик, мэдээллийн технологи, гадаад хэл, байгалийн болон нийгмийн ухаан зэрэг бүхий л чиглэлээр мэргэшсэн багш нар оролцож байна.
  • Охидын хувьд 13–18 насныхан, тэдний дийлэнх нь ахлах ангийн сурагчид байна.

Хөтөлбөр нийт арван долоо хоног үргэлжилэх бөгөөд оролцогчид өөрсдийн хиймэл оюунд суурилсан capstone төслөө бүтээж, танилцуулсанаар энэхүү хөтөлбөр маань хаах юм.

  • Сурагч охид: Мэргэжлийн чиг баримжаа, дадлага хийх болон ажлын байраар хангагдах боломжтой.
  • Багш нар: Хиймэл оюуны чиглэлээр сургалт явуулах албан ёсны гэрчилгээ авахын зэрэгцээ сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгааны ажилд оролцох нөхцөл бүрдэнэ. Мөн хиймэл оюуны тусламжтайгаар ажлын ачааллаа бууруулах боломжтой.

Хөтөлбөрийн дараа охид Girls Code” зэрэг хамт олны санаачилгад нэгдэж, багш нар “AI Academy Asia”-гийн хамт олонтой цаашид үргэлжлүүлэн ажиллах боломж нээлттэй байна.

Энэ бол зүгээр нэг сургалт биш. Энэ бол Монголын охид, эмэгтэй багш нарын шинэ үеийн хиймэл оюуны манлайлагч болгон төлөвшүүлэх эхлэл юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.