ХӨТӨЧ: Хэл сурахад тань туслах апп-ууд

ХӨТӨЧ: Хэл сурахад тань туслах апп-ууд

Хэл сурна гэж шийдсэн бол тууштай байх хамгийн чухал. Хэдэн жилийн дараа ч зорилгоо мартахгүй байх нь амжилтад хүрэх түлхүүр ч гэдэг. Азаар, өнөө үед хэл сурахад заавал үнэтэй сургалтад сууж, цаг заваа үрэхгүйгээр, хиймэл оюун ухааны тусламжтайгаар гар утсаа гаргаад л өдөр бүр үр дүнтэй дадлага хийх боломжтой болжээ.

Үнэгүйэсвэл багахан төлбөр төлөөд ашиглаж болох апп-ууд таны ярианы чадварыг сайжруулж, хэлний мэдлэгийг дараагийн түвшинд хүргэхэд тусална.

ChatGPT Voice (OpenAI)

Давуу тал: ChatGPT-ийн апп доторх “Voice” функцээр та хиймэл оюунтай яг бодит хүнтэй ярьж байгаа мэт чөлөөтэй харилцаж чадна. AI таны дуудлагыг засаж, алдааг тайлбарлан зөвлөгөө өгдөг.

Үнэ: Үнэгүй хувилбартай, харин Pro хувилбар нь илүү хурдан, ухаалаг ажилладаг.
 

Google Gemini

Давуу тал: Англиар бичиж эсвэл дуугаар ярьж AI-тай дасгал хийж болно. Алдааг засаж, зөв найруулгатай хариу өгдөг. Зарим бүс нутагт voice chat дэмждэг.
Үнэ: Үнэгүй.

Duolingo


Давуу тал: Үг цээжилж, дүрмээ тогтоохоос гадна AI-ийн тусламжтайгаар сонсгол, уншлага, ярианы дасгалуудыг хөгжилтэй байдлаар хийж болдог. Таны дуудлагыг шалгаж, алдааг засаж өгнө.
Үнэ: Үнэгүй (сурталчилгаатай), эсвэл төлбөртэй Plus хувилбартай.

ELSA Speak


Давуу тал: Дуудлага болон аялгаа мэргэжлийн түвшинд сайжруулах хүсэлтэй хүмүүс ашиглахад тохиромжтой. AI таны дуу хоолойг шинжилж, яг аль авиан дээр алдсан, хэрхэн засахыг нарийвчлан зааж өгдөг.
Үнэ: Үнэгүй хувилбартай, про хувилбар нь сард 5–7 ам.долларын үнэтэй.

HelloTalk AI, Tandem AI

Давуу тал: AI болон бодит хүнтэй зэрэг харилцах боломжтой. Хэлний алдааг засч, зөв хэллэг, найруулга санал болгодог.
Үнэ: Үнэгүй хувилбартай, зарим нэмэлт функц нь төлбөртэй.

YouGlish

Давуу тал: Бодит видео дээр англи хэлтэй хүмүүс үг, хэлц үгийг хэрхэн дууддагийг сонсож, дагаж уншсанаар дуудлагаа сайжруулах боломж олгоно.
Үнэ: Үнэгүй.

Эцэст нь, 

  • Өдөр бүр 10–15 минут AI-тай ярилцаж эсвэл унших дадлага хийгээрэй.
  • Өдөр бүр шинэ сэдвээр ярихыг зориорой. 
  • Алдаагаа засуулсны дараа зөв дуудлагаар дахин давтаж дуудлага, аялгаа сайжруулаарай. 
  • Өөрийн яриаг бичиж сонсоорой. Ингэснээр алдаагаа илрүүлж, хурдан ахиц гаргах боломжтой.

Room24.mn платформын оюуны хандивлагч, “Эмпасофт” технологийн сургуулийн дэд захирал Н.Энхсайхан

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.