“Forbes” : Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийг нэрлэлээ

“Forbes” : Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийг нэрлэлээ

Forbes сэтгүүлээс 2025 оны “Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэй” жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтад улс төр, бизнес, соёл, глобал удирдлагын салбарт хамгийн том нөлөө үзүүлж буй 100 эмэгтэйг багтаасан бөгөөд санхүү, медиа, нөлөөлөл, эрх мэдлийн хүрээ гэсэн дөрвөн гол үзүүлэлтэд үндэслэсэн байна. 

Энэ жилийн жагсаалтад бизнес, технологи, санхүү, медиа болон энтертайнмент, улс төр ба бодлого, сайн дурын үйлс гэсэн зургаан салбарт амжилт гаргасан 25 улс орны эмэгтэйчүүд багтсан аж. 

Улс төр, бодлогын түвшинд хамгийн их нөлөө үзүүлж буй эмэгтэйчүүдээр Евро комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Европын Төвбанкны ерөнхийлөгч Кристин Лагард, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичи, Намибийн Ерөнхийлөгч Нетумбо Нанди Ндайтва нарыг онцлов. 

Харин соёл, энтертайнмент салбарын хүчирхэг эмэйгтэйчүүдийн жагсаалтад зөвхөн уран бүтээл, дуу, тоглолтоор хөрөнгөжсөн тэрбумтан Тэйлор Свифт, “Skims брэндийн хамтран үүсгэн байгуулагч, 350 сая дагагчтайнөлөөлөгч Ким Кардашьян багтсан бол хиймэл оюун, чип үйлдвэрлэлийн салбарын гол тоглогчдын нэг AMD-ийнгүйцэтгэх захирал Лиза Су, “Nvidia-гийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс, “Мета” компанийн санхүү хариуцсан захирал Сюзан Ли нарыг технологийн салбарын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдээр нэрлэлээ. 

Энэхүү жагсаалт нь эмэгтэйчүүд олон улсын бизнес, улс төр, соёл, технологийн салбарт гол нөлөө үзүүлж, ирэх жилүүдэд дэлхийн хүчний бүтэц, хөгжлийг тодорхойлж байгааг харуулж байна хэмээн “Forbes” онцолж буй. 

Эх сурвалж: Forbes 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.