"Room24.mn" вэб сайтын бүтээлч бүсгүйчүүд технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, нэмэгдүүлэхэд хэвлэлийн дуу хоолой болох эрхэм үүргийг хүлээн ажиллаж байна. Энэ салбарт зөвхөн эрчүүд манлайлан, ачааны хүндийг үүрч яваа хэмээх тогтсон хатуу үзэл санаа нь охид, эмэгтэйчүүдийн хөгжлийг чөдөрлөж буй. Дэлхийн мөнгөний урсгалын энэ баян булгаас эмэгтэйчүүд холдохын хэрээр ядуурал тэлсээр байгаа нь ч бас үнэн.
Ийм л учраас монгол эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог өсөн нэмэгдүүлж, тэдний хөгжлөөр Монголын ирээдүй хойчийг хөрөнгө оруулалт, хиймэл оюуны оргилд хөтлөх үйлсэд Women In Tech олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг удирдаж буй хүчирхэг бүсгүйчүүд ханцуй шамлан зүтгэж байгаа билээ.
Women In Tech Mongolia байгууллагын дуу хоолойг түгээж, эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжихэд манай редакци хамтран ажиллах болсноо уншигч танд ийн хүргэж байна. Бид цуврал нийтлэл, ярилцлага, хичээлүүдийг эрхэм уншигч бүсгүй танд цувралаар өдөр бүр хүргэх болно.