ГЭРЭГЭ тинк танк”-ийн Гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томиллоо

ГЭРЭГЭ тинк танк”-ийн Гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томиллоо

Ардчилсан намын дэргэдэх “ГЭРЭГЭ тинк танк”-ийн Удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн нийт 13 нэр дэвшигчийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр Гүйцэтгэх захирлын албан тушаалд Х.Номингэрэлийг томилохоор шийдвэрлэлээ.

Х.Номингэрэл нь төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр бодлогын судалгаа мэдээлэл боловсруулах, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан 18 жилийн туршлагатай. Тэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Х.Номингэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, Төв Европын Их Сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй магистр зэрэгтэй төгссөн.

“ГЭРЭГЭ тинк танк” нь Ардчилсан намын үнэт зүйлс, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад судалгаа, нөлөөллийн дэмжлэг үзүүлэх, намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.