Амь тэнссэн анагаахын салбарынхан тулгамдсан асуудлуудаа тодорхойлж шинэ цаг үеийн дэлхийн ололт амжилттай хэрхэн мөр зэрэгцэн хөгжих вэ гэдэг дээр дуу хоолойгоо нэгтгэж байна.

2026.06.20/21-ны өдрүүдэд Монгол Улсын Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн нийгэмлэгүүд болон Олон улсын Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн нийгэмлэгүүдийн хамтарсан анхдугаар чуулганыг зохион байгуулах юм.
Чуулганаар цочмог анагаах ухааны манлайллыг бэхжүүлж, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ болон салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжин, эмнэлэг хүртэлхи болон эмнэлгийн шатлал дахь аварч болох эндэгдлийг бууруулах зорилгын хүрээнд сургалт, хэлэлцүүлгүүдийг хийнэ.
Хамтарсан чуулганд Монгол Улсын хэмжээнд , бүх шатлалын эмнэлэгт одоо ажиллаж байгаа тухайн нарийн мэргэжлийн эмч, сувилагч болох 600 гаруй мэргэжилтнүүд хамрагдах юм. Австрали болон АНУ-аас мэргэжилтнүүд ирж номын дуунд нэгдэж байгаагаараа онцлогтой.
Үйл ажиллагааг сурвалжлах бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй.
Утас: 88776545