2026 ОНЫ НАМАР: КЛАССИК ХЭВ МАЯГ

2026 ОНЫ НАМАР: КЛАССИК ХЭВ МАЯГ

Энэ намрын гол санаа бол сонгодог хувцсыг шинэ силуэт, сонирхолтой материал, тод аксессуартай хослуулах юм. Vogue, Bazaar, Elle зэрэг дэлхийн загварын хэвлэлүүдийн 2026 оны намрын тоймуудыг нэгтгэн богино зөвлөгөө болгон хүргэж байна.

1. Бор өнгө, илгэн материал

Шоколадан бор, карамель, tobacco, чидун жимсний ногоон зэрэг байгалийн өнгө энэ намар голлож байна. Илгэн цүнх, хүрэм, гутал нь энгийн хувцаслалтад шууд эрхэмсэг, намрын өнгийг нэмнэ.

 2. Шинэчилсэн классик

Хүрэм, хослол, цув, шулуун эсгүүртэй пальто мөн л хүчтэй хэвээрээ. Гэхдээ хэзээ ч үл хуучрах классик загварыг сул эсгүүр, өргөн жийнс, содон гуталтай хослуулж илүү орчин үеийн болгож өмсвөл илүү донжтой.

 3. Амьтны хээ: Жижиг ч тод акцент

Ирвэс, барын хээ зэрэг содон өнгийг бүхэлд нь өмсөхөөс илүү цүнх, ороолт, бүс, гутал зэрэг бага хэмжээгээр оруулж өгөх нь өдөр тутмын хувцаслалтад донж нэмж, загварлаг харагдуулна.

4. Layering буюу давхарлахуй

Нимгэн цамц, сүлжмэл, хүрэм, пальто зэргийг давхарлах нь дулаан байхаас гадна энэ намрын өнгө төрхийг чухал хэсэг. Зузаан зүйлсийг бүгдийг давхарлахын оронд нимгэн + дунд зузаан + гадуур хувцас гэсэн зарчим баримтлаарай.

5. Тод өнгө, содон чимэглэл

Чавганы ягаан, дарсны улаан, тод хөх зэрэг өнгийг намрын бүдэг суурь дээр жижиг акцент болгон ашиглаж болно. Том ээмэг, алчуур, содон бүс, гоёлын гутал ч хувцаслалтыг тань чимнэ.

Эцэст нь, энэ намрын гол дүрэм:

Суурь хувцсаа сонгодог байлга. Харин аль нэг деталь дээр зориг гарга. Бүх хувцсаа шинэчлэх шаардлагагүй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.