Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, йогийн тухай цэгцтэй зөв мэдлэг олгох, идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготойгоор Монголын йогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Yoga Festival Mongolia” арга хэмжээ тав дах удаагаа энэ сарын7, 8-нд буюу хоёр өдрийн турш "BlueSky hotel & tower"-т болох гэж байна.
Энэ жил “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Энэтхэгийн Элчин сайдын яам, Энэтхэгийн Ayush яамны дэмжлэгтэйгээр йогийн өлгий нутаг Энэтхэг, мөн Америк болон Вьетнам Улсын багш нар, Монголын шилдэг багш нарын хамт 38 төрлийн йог, хоол зүй, бясалгалын хичээлүүдийг нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн анхан, дунд, ахисан , эмчилгээний зэрэг олон сонголттойгоор толилуулах болно.
Та тасалбарыг ticket.mn болон өөрт ойр йогийн төвүүдээс худалдан авах боломжтой.