"Өөрчлөлтийн өнцөг" подкаст: Тэгш байдлыг бодлогодоо тусгасан редакц

"Өөрчлөлтийн өнцөг" подкастын А.Амартүвшин

Түүнийг Рэнцэндоржийн Адъяасүрэн гэдэг. Монголын хэвлэл мэдээллийн салбарын залуу эрхлэгчдийн нэг юм. Тэр 2021 оноос GoGo.mn сайтын Ерөнхий редактораар  ажиллах болсон. Түүнийг дайчин, тууштай бас хүний эрхийн мэдрэмжтэй гэсэн гурван үгээр тодорхойлъё.

Учир нь тэр ямар нэгэн асуудлыг харсан бол яагаад гэж эргэцүүлэн, нухацтай бодож, тууштайгаар сурвалжилж, шийдлийг эрэлхийлдэг билээ.
Хэвлэл мэдээллийн салбарын түүчээ сайтын ерөнхий редактор байна гэдэг мэргэжлийн бас ёс зүйтэй ажиллах гэдэг шалгуур түүнийг үргэлж сорьдог.

Энэ сорилтыг давахын тулд үргэлж суралцаж чаддаг. Ингээд түүнтэй GoGo.mn сайт редакцын бодлогодоо хүний эрхийн болон жендэрийн тэгш байдлын асуудлыг хэрхэн тусгаж ажиллах болсон тухай ярилцлаа.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.