"Өөрчлөлтийн өнцөг" подкаст: "Охидын подкаст" өсвөр насныхны итгэлийг олсон мэдээллийн суваг

Подкастын хөтлөгч А.Амартүвшин

Түүнийг Уянга гэдэг. Охидын подкастын Уянга гэвэл та илүү таних байх. Уянга хэвлэл мэдээллийн салбарын залуу сэтгүүлчдийн нэг. Тэр шинэхэн сэтгүүлч байхаасаа хүний эрхийн сэдвийг тууштай мэдээлж, сурвалжилж байсан.

Ялангуяа хүн худалдаалах гэмт хэрэг, өсвөр насныхны сэтгэл зүй, охид эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг сурвалжилсан нь олонтой. Эдийн засаг, уул уурхай, улс төр, нийгэм гэх мэт олон сэдвээс түүний анзаарч бас чухалчилж харсан өнцөг бол хүний эрх юм. Бүхий л асуудлыг хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэхийг тэр зорьсон.

Энэ нь түүнийг “Охидын подкаст” эхлүүлэх замыг 2022 оны 8 дугаар сараас тавьсан юм. Өнөөдрийн хүртэл хугацаанд Охидын подкаст өсвөр насны охидын мэдээллийн баталгаатай эх сурвалж болж чадсан. Мөн охидын подкаст нь өсвөр насны охид, хөвгүүдийн түүнтэй ярилцах суваг болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.