Илүү олон амь аврахын тулд уялдаа холбоо, МЕНЕЖМЭНТЭЭ сайжруулна.

Илүү олон амь аврахын тулд уялдаа холбоо, МЕНЕЖМЭНТЭЭ сайжруулна.

“Цочмог анагаах ухааны манлайлал, Аварч болох эндэгдлийг бууруулах нь” сэдэвт нарийн мэргэжлийн эмч, сувилагч,  мэргэжилтнүүдийн анхдугаар чуулган болж байна.

Монгол Улсын Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн нийгэмлэгүүд болон Олон улсын Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн нийгэмлэгүүдийн хамтарсан анхдугаар чуулган Скай ресорт цогцолборт эхэллээ.

Монгол улсад жилд 18000 хүн нас бардаг бөгөөд үүний 70 хувь гэртээ өөд болж байна гэсэн статистик байдаг. Жилд дунджаар 3000 гаруй хүн мэргэжлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй аваагүйгээс нас барж байгааг онцлов.

Хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт  суурьшин амьдарч байгаагийн нэг том шалтгаан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар орон нутагт  хангалттай бус байгаагаас  гэж  судалгаанд оролцсон иргэд хариулсан байна. Энэ нь эрүүл мэндийн хөгжлийг суурьшлаас үл хамааран хөгжүүлэх шаардлагатайг харуулдаг.

Тиймээс өргөн уудам нутагт тархан амьдарч байгаа  нийт Монгол хүний алтан амийг цаг алдахгүй аврахын тулд мэргэжлийн салбарынхан уялдаа холбоогоо сайжруулж олон улсын  шилдэг туршлагаас номын дуу сонсож буй.

 Амь тэнссэн анагаах ухааны албарууд уялдаа холбоогоо сайжруулж  чадвал илүү олон хүний амийг аврах боломж нээгдэнэ гэсэн  санаа эрмэлзлэлтэйгээр энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна гэв.

Чуулганаар цочмог анагаах ухааны манлайллыг бэхжүүлж, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ болон салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжин, эмнэлэг хүртэлхи болон эмнэлгийн шатлал дахь  аварч болох эндэгдлийг бууруулах зорилгын хүрээнд сургалт, хэлэлцүүлгүүдийг 2 өдрийн турш хийх юм.

Анхдугаар чуулганд нийт 1000 гаруй эмч, төлөөлөгчид нэгджээ.

Австрали болон АНУ-аас мэргэжилтнүүд ирж цаг үеийн хөгжлийг харуулсан, шууд хэрэгжүүлэх боломжтой  нэн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаа нь анхаарал татаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.