Golden Compass English Studio сургалтын төв нь IDP IELTS шалгалтын лавлах үйлчилгээ үзүүлнэ

Golden Compass English Studio сургалтын төв нь IDP IELTS шалгалтын лавлах үйлчилгээ үзүүлнэ

Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр 2025-2026 оны хичээлийн шинэ жилд Голден Компасс Трейнинг Англи хэлний сургалтын төв нь IDP IELTS шалгалтын төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Голден Компасс Трейнинг нь IELTS-ийн шалгалтад бүртгэх албан эрхтэй болж байна. IDP IELTS шалгалтын төв нь Австрали Улсын IDP ТӨВИЙН Монгол дахь цорын ганц албан ёсны эрхтэй төв бөгөөд энэ жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

IELTS-ийн шалгалт өгч буй суралцагчид шалгалтын өмнө сандрах, сэтгэл түгших, санаа зовних тохиолдлууд цөөнгүй. Иймээс тус шалгалтын төвийн хамт олон суралцагчдын сэтгэл зүйд эергээр нөлөөлөхүйц дулаан уур амьсгалыг бүрдүүлэн ажиллаж байна.

Golden Compass English Studio сургалтын төв нь суралцагчдыг Англи хэлний мэдлэгээ бататгах, IELTS-ийн зорьсон оноогоо авахад нь мэргэжлийн арга зүйгээр хичээлээ удирдаж явуулдаг. Тодруулбал, IELTS -ийн академик болон ерөнхий (general) шалгалт өгөхөд сонсох, унших, бичих, ярих ур чадвараа мэргэжлийн түвшинд ахиулахад нь академик мэдлэг, ур чадвар, шалгалтаа амжилттай давах техникийг мэргэжлийн багш нар заадаг.

Мөн англи хэлний ярианы хичээлийг гадаад багш удирдан явуулдаг. Энэ талаар тус сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ц.Дуламжав “Бид англи хэлийг зөвхөн IELTS-ийн шалгалтын хүрээнд заагаад орхидоггүй ээ. Суралцагчид маань насан туршдаа англи хэлийг чөлөөтэй хэрэглэх ур чадварыг олгохыг зорьдог” гэж хэллээ.

 Та төвийн тухай мэдээллийн энд дарж авна уу.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.