Манай улсад 1100 гаруй байгаль хамгаалагч ажилладаг. Үүнээс 82,8 хувь нь эрэгтэй, 17,2 хувь буюу 108 эмэгтэй байгаль хамгаалагч байдаг.
Эмэгтэй байгаль хамгаалагч нар хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах хэрэгслийг ашиглаж чадахгүй байгаа нь ажлын байран дээрх хүйсийн ялгаварлалын хэлбэр юм. Тухайлбал, эмэгтэй байгаль байгаль хамгаалагчид амь насанд аюултай тохиолдолд галт зэвсэг хэрэглэж биеэ хамгаалах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хувьд хүйсийн ялгаварлалтад өртөж байгаа ажлын байр бол эмэгтэй байгаль хамгаалагчид, байгаль хамгааллын салбарын эмэгтэй удирдлагууд байдаг. (Эх сурвалж: Монголын байгаль хамгаалагчдын холбооны 2022-2024 оны судалгаа)
Байгаль хамгаалагчид байгаль орчны хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх үйлдлүүдийг авч байдаг. Тухайлбал, хулгайн ан, загас агнуур, ой модыг устгах, модны хулгай зэргийг нэрлэж болно.
Түүнчлэн монголын хоёр байгаль хамгаалагч тутмын нэг нь ажлаа хийж байхдаа ямар нэгэн халдлагад өртдөг бөгөөд 73.4 хувь нь хууль зөрчигчдийн эсэргүүцэлтэй тулгардаг байна. Мөн тэдний 83.3 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг аж.