Room24.mn Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн “Local News Accelerator 2025” хөтөлбөрт оролцож байна

Room24.mn Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн “Local News Accelerator 2025” хөтөлбөрт оролцож байна

International Press Institute (IPI) буюу Олон улсын хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг “Local News Accelerator 2025” хөтөлбөрт эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх “Room24.mn” платформ шалгаран оролцож байна. 

“Local News Accelerator” хөтөлбөрт дэлхийн 59 улсын хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн 143 өргөдлөөс 10 байгууллагыг сонгон, таван сарын турш редакцын инновац, бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.

Room24.mn-ийн баг энэ хөтөлбөрийн хүрээнд:

  • Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх;
  • Гишүүнчлэлийн системээ сайжруулах;
  • Хэвлэл мэдээллийн хараат бус байдлаа хадгалах чиглэлд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, туршлагаас нь суралцаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.