Минималист болох эхний алхам

Минималист болох эхний алхам

Хэтэрсэн ачаалал, хэтийдсэн гоёл, хэний ч дор орохгүй гэсэн үзэл бүгд л нэг ёсны ачаа юм гэдгийг л ойлгохоос минимализм эхэлнэ.

Ихэнх хүмүүс минималист байх гэдгийг зөвхөн эмх цэгцтэй байх ахуй соёлтой л холбож ойлгодог.

Гэтэл бидний тархи, сэтгэл ачааллаа дийлэхээ аль хэдийнэ больсон цаг үед бид амьдарч байна. Тархиа цэгцэлж, өөртэйгээ хамт байх бяцхан зай гаргаж өгөх нь  минималист хүний амьдралын чухал хэмнэл болдог.

Бүгд л аз жаргалыг л хүсч байгаа. Тэрхүү аз жаргал гээч маань зөвхөн эд зүйлстэй байснаар ирдэггүйг бид мэднэ.

Минимализм кодтой, дүрэмтэй зүйл ч биш.

Гэхдээ амьдралаа илүү хөнгөн, амар тайван байлгахын тулд минимализмыг амьдралдаа оруулаад үзвэл та аяндаа ойлгох болно.

 Аливаа зүйлс төгс байлаа ч байнга л шүүмжлэлтэй, үгүйсгэлтэй тулгардаг учраас

минималист хандлагыг эрхэмлэх үед та ч бас үгүйсгэгчидтэй нүүр тулах нь мэдээж. Үгүйсгэгчдийг огтоос тоох хэрэггүй, харин өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэхэд л болно.

Минималист хэв маягийг сонгосон хүн илүү аз жаргалтай, илүү цаг хугацаатай, илүү төвлөрөлтэй, доор хаяж бага санхүүгийн хүндрэлтэй байна гэдэг нь ойлгомжтой.

Зарим зүйлийг тодруулан хэлбэл:

 •Хэт битгий олон тийш хуваагд.     Зарим арга хэмжээ, алба хэргэм ч яг үнэндээ огт хэрэггүй байдагтай санал нийл.

• Бусдын амьдралыг харж, харьцуулж биш, өөртөө зориулж амьдар. Санхүү, бие галбир, авьяас чадвар, өмссөн эдэлсэн зүйлс… Энэ бүхэнд ялагч гэж байдаггүй!

• Төгс байх гэж хүчлэх нь ч утгагүй хэрэг юм. Өөрийгөө хайрлаж, хамгийн сайнаараа байхад л хангалттай.

• Чухал зүйлдээ л анхаарлаа хандуул. Зарим зүйлийг орхиж сур.

• Бага эд зүйл их мөнгөтэй тэнцдэг гэдэг дээ. Чанартай, цөөхнийг авч сур.  ( Ухаалаг худалдан авалт)

Минимализмыг амьдралдаа оруулж ирснээр бид доор хаяж л мөнгөө хэмнэнэ, цаг

хугацаагаа хэмнэнэ, эрч хүчээ гамнана…

Минималист хэв маягийг та өөртөө зориулж нэг л эхлүүлж чадвал гүн дурладаг гэдгийг баттай хэлье!

Хэрэв учраа олохгүй байгаа бол минималист болох хамгийн эхний алхмыг санал болгоё!

 Эцэс төгсгөлгүй худалдан авалтаа  зогсоогоод үз.

Худалдан авалтын мацаг бариад үз. 1 өдрөөр, 7 хоногоор...

“Чи хэдий чинээ их юмтай байна, төдий чинээ л их ажилтай байна.

Бага байх тусам та илүү эрх чөлөөтэй болно” гэж Тереза эх ч аль эрт хэлчихсэн байдаг.

Ер нь бол авахын хүслээ л хамгийн эхлээд дарж сурах нь том алхам юм.

Санаснаа авах биш, хэрэгтэйгээ авах!

 Учир нь “авах юм” тэртэй тэргүй хэзээ ч дуусахгүй…

 Эцэст нь хэлэхэд бүхнийг чадагч байх ч бас дэмий шунал юм. Хэт олон юм руу шунах нь гайхалтай хэдий ч хэт өргөжвөл хүч алдана, яг зөв зүйлдээ төвлөрвөл хүчирхэгжинэ!

 Том зургаар нь товчлоод хэлбэл минимализм нь  ухаалаг амьдрах урлаг юм.

Энд би минимализмыг бүх талаас нь тайлбарлах боломжгүй учраас “Энгийн байх нь илүү тансаг” хэмээх Леонардо Да Винчийн үгээр төгсгөе.

Оюуны хандивлагч, “Минималист” номын зохиолч Б.Хулан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

(66.181.161.193) 2025-06-17 16:59:53
Баярлалаа гоё сэдэв байна