С.УЯНГА: Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө өргөн фронтоор давшаасай гэж хүсдэг

С.УЯНГА: Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө өргөн фронтоор давшаасай гэж хүсдэг

Подкастын хөтлөгч А.Амартүвшин

Улс төрийн асуудлыг тэнцвэртэй,  бас мэдрэмжтэй бичдэг сэтгүүлчдийн нэг бол Уянга юм.  Тэр “Зууны мэдээ” сонинд 10 орчим жил ажиллаж, улс төр, нийгмийн асуудлыг тууштай сурвалжилж байна.  

 “Сэтгүүлч хүн бичсэн мэдээ материалдаа өөрийн хувийн үзэл бодлоо тусгаж дүгнэлт хийх эрхгүй. Мэдээллийг үнэн бодит, тэнцвэртэйгээр хүргэх үүрэгтэй. Тэр дунд албаны эх сурвалж, мэргэжлийн экспертийн дүгнэлт болон тухайн шийдвэрийн үр нөлөөг хүртэж байгаа бүлгийн үг, байр суурийг заавал хүргэх ёстой. Ер нь хүмүүсийг хүйсээр нь, сонирхлоор нь ялгаварлах дургүй. Энэ хорвоод хүн бүхэн эрх тэгш байх ёстой” гэж тэр үздэг.

Тиймээс ч тэр  “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэтгэлийн манлайлагч” батламжийг 2023 оны 12 дугаар сард гардаж, хүндэт зочдын өмнө хэвлэл мэдээллийн салбараа төлөөлж үг хэлж байсан удаатай.  

Уянга Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлыг хөндөж “Молиго үмхүүлдэг 30 хувийн квотын түүх давтагдах вий...”нийтлэл, “Лолита Чигане: Эрэгтэй, эмэгтэй тэнцүү төлөөлөл нийгмийн амьдралыг бүтэн хардаг” ярилцлага, “Дэвших замд “даашинз” саад болох учиргүй” сурвалжилга, “Намууд жендэрийн тэгш байдал, иргэдийн итгэлийн эрэлд” нийтлэл, “Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж, орон нутгийг орхисон уу” асуудал дэвшүүлсэн нийтлэлийг зэргийг бичиж байсан.

Тэрээр “Хэвлэлийнхэн, мэргэжлийн редакциуд, сэтгүүлчид маань жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө өргөн фронтоор давшаасай гэж хүсдэг” гэж хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.