Түүний зөөлөн

Түүний зөөлөн "дуу хоолой" охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тод өнгө

Подкастын хөтлөгч, А.Амартүвшин

Зөөлөн дуу хоолойтой, дөлгөөн харцтай, инээмсэглэсэн, эелдэг харилцаатай гэж энэ удаагийн дугаарын зочныг хэлье. Энхжаргал эгч хүний төлөө, ялангуяа хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг билээ. Тэр сайхан ирээдүйг бий болгохын төлөө нийгмийг алсаас зураглаж чаддаг нэгэн. Тиймээс ч энэ удаа түүнтэй “Асрахуйн эдийн засаг” сэдвээр ярилцлаа.

Товчхондоо бол асран халамжлах ажлуудын тухай юм. Хэн нэгнийг асран халамжлах, халамжлуулах ажил хүн хорвоод мэндлэх тэр цагаас эхэлдэг. Энэ ажлыг охид, ээжүүд хамгийн ихээр хийж байна. Өөрөөр хэлбэл, Асрахуйн эдийн засгийн гол үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийн нуруунд тохогдож байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх  жендэрийн тэгш бус  байдлыг бий болгох суурь шалтгаан болж байна. Подкастаас та бүхэн дэлгэрүүлэн сонсоорой. Түүний зөөлөн  дуу хоолой” охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тод өнгө билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд room24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.