
Д.Мөнхчимэг
Дэлхийн хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд хэвлэл мэдээллээр гарч буй хүмүүсийн ердөө 26 хувийг л бий болгож байна. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан энэхүү судалгааны үр дүнгийн талаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага мэдээлэхдээ “Энэ бол зөвхөн мэдээний асуудал биш. Энэ бол жендэрийн эрх тэгш байдал, ардчилал, эмэгтэй хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай ойлголт” гэжээ.

Дэлхий дахинаа бичил бизнес эрхлэгчдийн үнэмлэхүй олонхыг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч томрох тусам тэдний орон зай хумигдаж байна. Тухайлбал, Fortune 500 компанийн 52 нь буюу 10 орчим хувь нь л эмэгтэй гүйцэтгэх захиралтай. Монголд ч энэ хандлагыг ажиглаж болно. Топ 100 аж ахуйн нэгжийн 24 нь л эмэгтэй удирдлагатай байгааг МҮХАҮТ-ын судалгаа харуулж байв. Тэгвэл яаж бичилээс жижиг дунд, тэндээсээ топ руу өгсөх замыг нээх вэ?

“Netflix”-ээр гарч байгаа ихэнх контентоос гадна кино театруудад нээлтээ хийж байгаа бүтээлүүд тодорхой хэмжээнд жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүдийг гол дүрд тавихад анхаарч эхэлснийг ажиглах боломжтой.

Өнөөдөр олон улсын парламентын өдрийг “Үйлдэл, үйлдлээр жендэрийн эрх тэгш байдалд хүрэх нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэхдээ парламентын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, Ази тивдээ тэргүүлэх улсуудын нэг болсноо онцлов.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй парламент бүрдүүлэхэд шинэ, залуу гишүүд урд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах, “Огцрох амархан” жагсаалын үеэр олон нийтийг төөрөгдүүлж байсан мэдээллийг сорих, шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд 30 хувийн хүйсийн квот хэрэгжүүлэхийг уриалах зэргээр зарчмын шаардлагуудыг нэхэж, үзэл бодлоо хурцаар илэрхийлж ирсэн билээ. Бид Х.Баасанжаргал гишүүнийг “Өрөөний зочин” буландаа урьж, цаг үеийн сэдвээс гадна цаашдын төлөвлөгөөнийх нь талаар ярилцлаа.

Их Британийн гадаад тагнуулын алба MI6 116 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болох гэж байна. Тус байгууллагын Технологи, инновацын хэлтсийн захирлаар ажиллаж буй Блэйз Метревели энэ оны сүүлчээр MI6-ын дарга буюу “С”-ийн албан тушаалыг хүлээн авч, байгууллагын 18 дахь тэргүүн болно.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо. Ийнхүү төр, засгийн жолоог нэг эрийн гараас нөгөө эрийн гарт атгуулсаар 35 жилийн нүүр үзэв. Одоо яах вэ? Засгийн газрын бүрэлдэхүүнд жендэрийн эрх тэгш байдлыг хангахыг шаардах л үлдлээ.

Д.Номин-Эрдэнэ 23 настай, эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр энэ жил гадагшаа суралцахаар яваад, тэндээ амьдаръя гэж бодож байв. Харин “Огцрох амархан” жагсаал түүнд эх орондоо үлдэх хүсэл тэмүүллийг өгчээ. “Энд үлдэх итгэл найдвар байна уу үгүй юу, шууд зугтаад явснаас тэмцээд үзье гэж бодоод өөрийнхөө төлөө жагссан” хэмээн тэрбээр жагсаалын хаалтын үйл ажиллагааны үеэр онцолсон.

Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан тайван жагсаал тавдугаар сарын 14-нөөс эхэлж, 150 мянга гаруй иргэн гарын үсгээ зурж нэгдээд байна. Харин эрх баригчид үүнийг зохион байгуулалттай, төлбөртэй жагсаал хэмээн мушгин тайлбарлаж, хариуцлага хүлээхээс зугтсаар өдийг хүрлээ.

1925 онд “Бүсгүйчүүдийн санал” хэмээх сэтгүүл хэвлэгдсэнээр Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн түүх эхэлжээ. СУИС-ийн Кино Телевиз Медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Цэнд эмэгтэйчүүдийн хэвлэлийн 1925-2022 оныг хүртэлх түүхэн хөгжлийг судалж, “Жендэр ба сэтгүүл зүй” номоо хэвлүүлсэн байна. Энэхүү номыг уншаад бид Room24.mn сайтаа нээхээр сэтгэл шулуудсан юм. Тиймээс ийм нүсэр хэмжээний судалгаа хийж, бидэнд олон жил ярьсан мөрөөдлөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд урам зориг, түлхэц өгсөн Д.Цэнд багшийг Өрөөний анхны зочноор урьж ярилцлаа. Энэ жил Монгол Улсад эмэгтэйчүүдийн хэвлэл үүсээд 100 жил болж байгаа түүхэн цаг үе ч тохиож байна.

Монгол Улсын Парламентад түүхэнд анх удаа таван намын төлөөлөл 32 эмэгтэй сууж, дөрвөн гишүүн тутмын нэгийг бүрдүүлээд бүтэн жилийн нүүр үзэх гэж байна. 2024 оны сонгуулиар УИХ-ын танхимд мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн орж ирсэн. Насны хувьд хамгийн залуу Gen Z үеийн төлөөлөл С.Цэнгүүнээс эхлээд парламентын гишүүдийн 17 гаруй хувийг 40-өөс доош насныхан эзлэх болсон. Ийнхүү 126 гишүүнтэй Монголын анхны парламент урд өмнө байгаагүйгээр нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллийг багтаажээ. Гэхдээ тэдний дуу хоолой чуулганы танхимд жинтэй бууж чадаж байна уу? Тэдний оролцоо, төлөөллийг бодитоор хангаж байгаа гэж үү?
