Би хогоо ангилж ялгадаггүй байлаа. Гэхдээ монголчууд бид бүгдээрээ хогоо ангилан ялгах оролдлогыг амьдралдаа ядаж нэг удаа хийж байсан байх. Гэвч хогийн машинд ангилсан хогийг минь нийлүүлээд аваад явчихдаг нь миний энэ дадлыг байхгүй болгох шахсан. Саяхан нэг дахин боловсруулах үйлдвэртэй танилцаад би энэ дадлаа хэсэг зогсоосон байснаа болиод үргэлжлүүлэн хуванцар, шингэн хог хаягдлаа ялгаж хаяж байна. Надад ийм урам зориг өгсөн “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй танилцсан явдал боллоо. Ингээд би уусан ус ундааны саваа гэртээ ажил дээрээ ангилан ялгаж эхэллээ. Гэхдээ аль болох хуванцарыг хэрэглээгээ багасгаж, өөрийн усны савтайгаа явахыг эрмэлзэх болсон.
Х.Номингэрэл нь төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр бодлогын судалгаа мэдээлэл боловсруулах, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан 18 жилийн туршлагатай.
Ашиг сонирхлын зөрчил үүсэж магадгүйгээ зарлаад санал өгөхөөс татгалзвал улс төрд маш зөв соёл, жишиг тогтоно Иргэдийг төлөөлөн, шийдвэр гаргах түвшний тодорхой албан тушаалд сонгогдож, томилогдож буй хүмүүс, төрийн түшээд өөртөө, хамаарал бүхий этгээддээ, эсвэл тодорхой байгууллага, компани, салбар, бүлэгт ашигтай, давуу байдал олгох нөхцөл бүрдүүлэх асуудал хэзээд гарсаар ирсэн.
Охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх дуу хоолойг хүргэж, эерэг өөрчлөлт, түүхийн тухай подкастаар хүргэдэг билээ. Энэ удаа жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний наймааны хохирогч охид, эмэгтэйүүдийн дуу хоолойг нэгтгэж, тэдний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Даван туулагчдын сүлжээ" сайн дурын бүлгийн талаар "Хүйсийн тэгш эрх төв" ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.
Нээлтийн дараагаас эхлэн үзэгчдээс эерэг сэтгэгдэл, өндөр үнэлгээ авч эхэлсэн нь уг бүтээлийн чанар, агуулгыг илтгэж байна.
Солонгост амьдарч суралцаж буй монголчуудад хань болох анхны монгол сэтгүүл “Awezome”
Эцэст нь, та мэлмийнийхээ доторх савны тагийг нээгээд нэг үзээрэй. Хоосон байна уу, “хоол”-той байна уу. Дундуургүй дүүргэх итгэлийн жороо та маш сайн мэдэж байгаа. Та өөрийгөө дүүргэж чадна, тэгэх ч ёстой. Эргэлзэхгүй байна, танд.
Энэ булангийнхаа зочноор бид УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг урилаа. Тэрбээр яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа, ямар шинэ төсөл, санаачилгыг хэрэгжүүлж буйгаа хуваалцаж байна.
Уг жагсаалтад улс төр, бизнес, соёл, глобал удирдлагын салбарт хамгийн том нөлөө үзүүлж буй 100 эмэгтэйг багтаасан бөгөөд санхүү, медиа, нөлөөлөл, эрх мэдлийн хүрээ гэсэн дөрвөн гол үзүүлэлтэд үндэслэсэн байна.
Тансаглал гэх үг орчин үед нэг л хийсвэр, бэлгэдлийн чанартай болжээ. Урьд цагт үнэхээр л ховор түүхий эд материалаар, ховор нарийн технологиор, ховор нандин ур чадвараар, ховорхон тоотой бүтээгдэн гардаг зүйлсийг тансаг бараа бүтээгдэхүүн хэмээдэг байсан боловчиг энэ цагт үйлдвэрлэлийн технологийн үсрэнгүй хөгжлийн улмаас аливаа барааг мянга, мянгаар нь үйлдвэрлэх хүчин чадалтай болоодохлоо.
Тоглолтын хөтөлбөрт Бетховены төгөлдөр хуурт зориулсан чухалд тооцогддог сонатуудаас болон хийл төгөлдөр хуур, үлээвэр хөгжимтөй хамтарсан зохиолууд тоглогдохоороо онцлог юм
Хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С. Дондов нээн, Хүний эрх хамгаалагчийн механизмыг танилцуулж, нийгмийн ажилтнуудын эрхийг хамгаалах ач холбогдлын талаар онцлон тэмдэглэв.
Учир нь бидний амьдрал бол дан ганц бидний л амьдрал байдаггүй. Ёолон орь дуу тавихад халамжит гэргий, хайртай хүүхдүүд тань ч хамтдаа өвдөнө, унана, уйлна, итгэл алдарна. Бид хэрхэхээс тэд хэрхэх нь шийдэгдэнэ. Тиймээс бид хэрхэх нь зөв бэ? Ганц сонгосон зам эсвэл замууд минь мухардвал бид хэрхэх ёстой вэ? Бидэнд өөр сонголт үлдсэн гэж үү?
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Дарьсүрэнгийн Амарсанаа нь үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг сайжруулах чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай хараат бус шинжээч билээ.
Булангийнхаа анхны зочноор “Оргио”брэндийн үүсгэн байгуулагч хатагтай Э.Туулыг онцолж, түүний загварын экспиремэнталь хэв шинжийг нь миний бие чадахаараа тодотгон анализ хийх гэж оролдсон билээ. Уншигч та бүхэн ч тэрхүү загварын задлангаас минь өөрийн загварлаг дүрийг бүтээхдээ бичилхэн ч гэсэн, хэрэгтэй санаа олж авсан бол энэхүү булангийн маань зорилго ч биелж буй хэрэг юм.
Санаатай, санаандгүйгээс үл хамааран бидний амьдралыг бүтээлцэж байдаг тэр зүйл, үйлийнхээ тухай хуваалцах “Фокус” буланд тавтай морил. Энэ удаад та бүхэнтэй “Change_smthng” хэмээх төслийнхөө тухай Г.Цэцэнбилэг хуваалцлаа.
Энэ бол She//Nomad- Их хотын хэмнэл дунд нүүдэлчний мэдрэмжээр өөрийн загварлаг дүр төрхөө тодруулж буй монгол эмэгтэйчүүдийн тухай өгүүлэл.
“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-аас даван туулагч охид эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох анхан шатны сургалтыг зохион байгуулна. Тус сургалтыг охид, эмэгтэйчүүдийг орлогоо нэмэгдүүлэх, гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хувь хүнд тулгамдаж буй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж буй. Мөн охид, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцооны манлайлалыг хөгжүүлэх зорилготой.