Монгол улс Үндсэн хуулиндаа Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг хэмээн тунхаглан баталгаажуулсан байдаг. Тэгвэл энэ л журамт үүргээ биелүүлж ажил болоод амьдралынхаа хэвшилд хуванцарын хэрэглээ ба ангилан ялгах үйл явцыг нэвтрүүлээд буй Энхзул бүсгүйн ажилтай танилцлаа. Тэрээр БЗД-ийн 16 дугаар хорооны Зохион байгуулагч бөгөөд хуванцар дахин боловсруулагч “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй жил гаруйн өмнөөс хамтран ажиллаж эхэлжээ.
· 2026-02-01