С.Юмсүрэн
Монгол Улсаас анх удаа БНСУ-ын Тэнгисийн цэргийн академид Ерөнхий цэргийн стратеги мэргэжлээр суралцаж, тэрбээр гадаад сонсогчдоос анхны “шилдэг төгсөгч”-өөр шалгарсан, өдгөө Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарын орлогчоор ажиллаж буй сургалт, цэргийн албаны офицер, ахлах дэслэгч Б.Батбаяртай ярилцлаа.
Түгээмэл хөгжил төв, Германы Pro NGO e.V. байгууллага хамтран Европын холбооны санхүүжилтээр “Монгол дахь Бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар “нуугдмал” байдалтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монгол Улсын Бие даан амьдрах есөн төвийг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй 180 гаруй хүнийг бие даан амьдрахад дэмжих үйлчилгээнд хамруулахыг зорьж байна.
2004 он. Онгоцны цонхоор танихгүй хотын гэрэл тодхон харагдавч тэр ирээдүйгээ хараахан төсөөлж амжаагүй байлаа. Гэхдээ зүрхэндээ нэг л зүйлд туйлын итгэлтэй байсан нь сурах, мэдэх бас илүү ихийг бүтээх алсын зорилго.
Нар баруун тийш хэлбийж, ханын цаг 16:00 руу өнгийсөн байв. Анир чимээгүй нам гүм орчныг байсхийгээд дуугарах чаг чаг гэх чимээ эвдэж байлаа. Үе үе дуугарч байхыг бодоход цаг лав биш. Төд удалгүй гутлын өсгийний чимээ гарч, хаалга зөөлөн онгойв. Бичиг цаас, багаж төхөөрөмж нямбайлан барьсан, буржгар богино үстэй, ногоон даашинзтай эмэгтэй орж ирэх даруйд хэсэг хүүхэд түүнтэй мэндчилж, танхим сая “амь” орлоо. Түүнийг Д.Болормаа гэдэг бөгөөд хүмүүс “МУИС-ийнх” гэдэг тодотголоор нь андахгүй сайн мэднэ.