Сумын төвд гэр бүлийн хүчирхийлэл элбэг. “Тэр эхнэрээ зодсон гэнэ лээ” гэх яриа бараг л цаг уурын мэдээ мэт жирийн сонсогдоно. Хэн ч гайхахгүй. Хохирогчид ч цагдаад мэдэгдэх нь ховор.